Дор дурдсан нөхцөл байгаа бол өргөдлийг хянан үзэхгүй байж болно. Үүнд:
Хууль бус үйлдэл хийхийг шаардсан, доромжилсон, дарамталсан, тулган шаардсан зэрэг агуулгатай;
Өргөдөл тодорхой нэр, хаяггүй, гарын үсгээ зураагүй;
шүүхийн шийдвэрээр эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй;
УИХ-д, УИХ-ын гишүүнд өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй;
Өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа өргөдлийг хянан үзэхгүй болно.
/Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дугээр зүйл, ӨБХ-ны дүрмийн 6.11 дэх заалт/